130862825_2791057127879114_8416911766580839961_n.jpg

2020-12-15 18:03
БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” ТӨААТУҮГ-аар дамжуулж 90 гаруй иргэнд хүнсний дэмжлэгийн багц олгох шийдвэр гаргалаа. Энэхүү ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гүүд нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан юм. Баянгол дүүрэг, Хараагүйчүүдийн үндэсний төвийн захиалгаар 2017 […]

254541-24042020-1587704286-310504787-thumbnail_MCA-Mongolia.jpg

2020-12-15 17:33
Гэрээний нэр: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээ Гэрээний дугаар: CB No: MCA-M/CF/DWA/W-01 Улаанбаатар хот, Монгол Улс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй […]

unnamed-9-1.jpg

2020-12-15 17:05
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болно. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товложээ. Өмнө нь Үндсэн хуулийн цэц энэ маргааныг  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товлож байсан […]

маск.png

2020-12-15 16:43
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.Амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: […]

alchuur.png

2020-12-15 16:40
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд гэртээ өдөрт 2-3 удаа агаарын сэлгэлт хийх хэрэгтэй байна. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийх хэрэгтэй. Аяга тавгийг зориулалтын бодисоор угаах, тус тусдаа аяга, таваг, халбагатай байж, тэрийгээ болихгүй байх, нэг савнаас хувааж иддэг хоолноос татгалзах, хүн бүр тусдаа гар нүүрийн алчууртай байх, гар […]

grustnaya-malenkaya-devochka-476.jpg

2020-12-15 16:25
2020 оны энхий 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 400 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогчийн 60 орчим хувь нь хүүхэд аж. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын байдлаар 200 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик гарчээ. Харин 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253 хүүхэд бэлгийн […]

ruu.jpg

2020-12-15 16:21
Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе. Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг […]

Mongolia-Ger-1024x585.jpg

2020-12-15 16:03
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн 940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86%-ийг буюу 808 мянган га […]

covid-19-1024x768.jpg

2020-12-15 15:55
Коронавирусний шинэ төрөл Английн зарим хэсэгт хурдтай өсч үржиж байгааг тогтоосон байна. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Ханкок 60 гаруй газарт энэ шинэ төрлөөс үүсэлтэй халдвар гарсан гэж хэлжээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд нарийн дэлгэрэнгүй судалгаа хийсэн гэж онцоллоо. Вакцин энэ вирусний эсрэг нөлөөлөл нь бага байж […]

tsagdaa-1-1024x597.jpg

2020-12-15 15:42
Сүхбаатар аймаг Уулбуян сумын 3-р баг “Хайлааст” гэх газар шороон замд энэ сарын 11-нд “Kia Fronter” маркийн автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй Э-н амь хохирсон ноцтой осол гарчээ. Тиймээс иргэд, жолооч нарыг баталгаагүй, орон нутгийн замаар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчих, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулахыг анхааруулж Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.