Коронавирусний шинэ төрөл Английн зарим хэсэгт хурдтай өсч үржиж байгааг тогтоосон байна.
Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Ханкок 60 гаруй газарт энэ шинэ төрлөөс үүсэлтэй халдвар гарсан гэж хэлжээ.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд нарийн дэлгэрэнгүй судалгаа хийсэн гэж онцоллоо.
Вакцин энэ вирусний эсрэг нөлөөлөл нь бага байж ч магадгүйг мөн дурдсан байна.
Их Британийн Лондон, Кент, Эссекс, Хертфордшир зэрэг газруудад илүү тархалттай байгааг тэрээр парламентын танхимдаа мэдээлжээ.
Одоогоор бараг 60 гаруй орон нутагт илрүүлсэн, Английн өмнөд хэсэгт илүү их буюу 1000 гаруй тохиодол бүртгэгджээ.
Ноттингамын Их сургуулийн Молекулын Вирус судлалын профессор Жонатан Боллын хэлж байгаагаар, олон вирусний генийн мэдээлэл нь маш хурдтай өөрчлөгдөж, заримдаа эдгээр өөрчлөлт нь вируст илүү үр дүнтэйгээр дамжин тархах эсвэл вакцин, эмчилгээнээс дүрвэж чадах боломжтой болгодог. Гэхдээ ихэнхдээ ямар ч үр нөлөөгүй байх тохиолдлууд байдаг юм байна.
Эх сурвалж: TV5