2020 оны энхий 10 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 400 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.
Улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогчийн 60 орчим хувь нь хүүхэд аж. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын байдлаар 200 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик гарчээ. Харин 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253 хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон байна.
Эх сурвалж : ҮСХ