2020-12-15 18:031min00

Баянгол дүүргээс харааны бэрхшээлтэй 90 гаруй иргэдэд хүнсний тусламж үзүүллээ

130862825_2791057127879114_8416911766580839961_n

БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” ТӨААТУҮГ-аар дамжуулж 90 гаруй иргэнд хүнсний дэмжлэгийн багц олгох шийдвэр гаргалаа.

Энэхүү ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гүүд нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан юм.

Баянгол дүүрэг, Хараагүйчүүдийн үндэсний төвийн захиалгаар 2017 онд дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Тус байрны 120 гаруй өрхөөс тусламж зайлшгүй шаардлагатай 90 айлд энэхүү хүнсний багц хүрлээ.

Баянгол дүүрэг ЗДТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй