Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2020 оны 12 дугаар сарын 15-ны 20 цагаас 12 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 35-40 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 30-35 хэм, цас багатай газраар 15-20 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газраар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2020 оны 17-ноос 12 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.