D95_2_912_0004_600-1.jpg

2020-12-02 10:54
Өчигдөр буюу энэ сарын 1-н буюу өнөөдрийн 15.00 цагт орон нутагт ноцтой осол гарч хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт “Foton” загварын ачааны автомашин, “Toyota Cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн […]

export-Henry-MR__big-1024x731.jpg

2020-12-02 10:37
Манай улсын нийт экспорт арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 5372,1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1323,3 сая ам.доллар буюу 19,8 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 23-29-ний нэг долоо хоногт экспортоос 81,6 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх долоо хоногоос 202,5 сая ам.доллар буюу 71,3 хувиар буурсан байна. Экспортыг задалбал: -Нүүрс […]

sain.jpg

2020-12-02 10:29
НҮБ-н 1992 оны Ерөнхий Ассемблейн 47/3 тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭРХИЙГ хамгаалах өдрийг жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр тэмдэглэхийг тунхаглан зарласан билээ. COVID-19 цар тахлын нөлөө дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гүнзгий нөлөөлсөөр байна. Иймд НҮБ энэ жилийн эрхийн өдрийг ИЛҮҮ САЙНААР ЦОГЦЛООХ НЬ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ТЭГШ ХАМРУУЛСАН, ХҮРТЭЭМЖТЭЙ, […]

02122020-1606870381-936791070-1_1.jpg

2020-12-02 10:25
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн мэс заслын тасаг ГССҮТ-тэй хамтран түнхний үе хагас солих мэс заслыг амжилттай хийжээ. Гэмтлийн бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хийдэг байсан нь тус эмнэлэгт хэт ачаалал үүсгэсэн тул анхан, дунд шатны тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг болох шийдвэр гаргасан.

tomuu-1024x576.jpg

2020-12-02 10:19
Нийслэлийн хэмжээнд арванэгдүгээр сарын 30-ны байдлаар, амбулаторийн 42.595 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1287 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 4.0 хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 43.1 хувийг 0-1 нас, 21.0 хувийг 2-4 нас, […]

ЗГ-1024x683.jpg

2020-12-02 10:15
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Ковид19-ийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонсоно. Засгийн газар өнгөрсөн Ням гаригт (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг […]

69090ca02848a39b1e21e1260ce1a6bf_x3.jpg

2020-12-02 10:10
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан саналын гурван томьёоллоор санал хураалаа. Тэрбээр “төслийн 1 болон 2 дугаар зүйлийн”бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл” гэж өөрчлөх,  төслийн […]

5fc64c47b7a67.jpeg

2020-12-02 10:05
Дорнод аймгийн төвд амьдарч байгаа зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллагуудад үүрэг өгснөөр ХХҮГ, ХГЗХГ, Улаанзагалмайн хорооноос хүнсний хомсдолд орж болзошгүй өрхүүдийн судалгааг гарган ийнхүү хамруулсан гэв. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин тогтоох үнэлгээ хамгийн доод буюу 0-302,1 ба түүнээс […]

am3-1024x682.jpg

2020-12-02 09:59
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо. Засгийн газар болон Улсын […]

dotor.jpg

2020-12-02 09:45
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын […]