Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Ковид19-ийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонсоно.
Засгийн газар өнгөрсөн Ням гаригт (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
Халдвар бүртгэгдээгүй бусад аймгуудын хөл хорионы зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлсэн билээ.