885522-1.jpg

2020-11-11 12:33
Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал, 2. Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо. […]

marcus-pleyer-fatf.png

2020-11-11 12:27
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэлээ. Түүний захидалд: “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг […]

boomt.jpg

2020-11-11 12:22
ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 18 -ны өдөр хүртэл, Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 26-наас түр хугацаагаар хаах, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулах […]

124385662_1013185722531788_2889527812570838367_n_20201111125655-1024x512.jpg

2020-11-11 12:18
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулж, иргэд, олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө. Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас […]

prev800_491d1d60ffb69f9a80efd57294778113-768x523-1.jpg

2020-11-11 12:17
Дорнод аймгийн Онцгой комиссын 52 дугаар хуралдаанаас мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтэд үндэслэн дараахь шийдвэрүүдийг гаргасныг танилцуулж байна. 1. 2020 оны 11-р сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос аймгийн төв, сумдад ирсэн иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж, ханиалгах, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл аймгийн Эрүүл мэндийн байгууллагын 7058103, 70583355, 70583366 дугаарын утсанд холбогдон мэдэгдэх. […]

uuriin-ongots-1.jpg

2020-11-11 12:08
Монгол улс цаашдаа гадаадаас татан авах иргэдийг хязгаарлаж, дотоодын нөхцөл байдалтай уялдуулж  нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар Шадар сайд мэдэгдлээ. Өнөөдрийн хувиарт нислэг болох Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүрийн онгоц хөөрсөн байна. Харин 11 дүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулсан байна. УОК-ын шуурхай штабаас иргэдээ татан авах ажиллагааг 9 сарын хугацаанд […]

5e992a49b5ddd-2-1.jpeg

2020-11-11 12:04
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2020.11.11/ коронавирусны халдвар авсан 61 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс 14 тохиолдол нь өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд бүргэгдлээ. Арваннэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 14 хүний сорьцод коронавирус илэрч, Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 болжээ.

f02445e8b1ea4a965f801694b0c707894d8db3e0-1024x597.jpg

2020-11-11 11:56
Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: “Юуны өмнө бид маш тайван байх хэрэгтэй байна. Хүнсний зохиомол хомсдол үүсгэж, үнэ ханш өсгөж ард иргэдийг сандаргаж болохгүй. Нөөцөнд 40-60 хоногийн хүнсний нөөц байна. Өнгөрсөн хавар гуравдугаар сард Францын иргэнээс коронавирус илэрэхэд яаж үнийн хөөрөгдөл үүссэн билээ. Ер нь сандарч, яарснаар асуудлыг шийдэхгүй. […]

amaulay.jpg

2020-11-11 11:33
Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Амгалан хэлэхдээ “Урьдчилан сэргийлэх ажилд олон талаар нийт иргэдэд зөв мэдээлэл хүргэж, хамтарч ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагад талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр хязгаарлалт тогтоож байна. УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Орох […]

new_572db59905cbec11151c175a445f6d7c7b4d0a60-1.jpg

2020-11-11 11:32
Тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа дуусгаад гарсан 29 настай, эрэгтэй олон улсын автотээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байна. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгөхдөө “Шинжилгээгээр эхнэр, нөхөр хоёроос коронавирус илэрсэн. Бид гадаадаас ирсэн ачаа тээврийн жолооч нар болон иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг журамтай байсан. […]