Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын даргахурандаа Ж.Амгалан хэлэхдээ “Урьдчилан сэргийлэх ажилд олон талаар нийт иргэдэд зөв мэдээлэл хүргэж, хамтарч ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагад талархал илэрхийлье.

Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр хязгаарлалт тогтоож байна. УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Орох хөдөлгөөнийг нээлттэй байлгана.

Гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан Орон нутагт хүнс, шатахуун тээвэрлэх, эмнэлэг үйлчилгээ, оршуулга буяны үйл ажиллагаагаа тодорхой тандалт хязгаарлалттай гаргаж байна.

Баталгаат бүх зам дээр цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна. Эх үүсвэргүй, тодорхой бус мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулж байна. Ямар нэгэн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулж нийтэд түгээхийг хүсэж байна. Цаашид ард түмнийг тайван байхыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье” гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн