Монгол улс цаашдаа гадаадаас татан авах иргэдийг хязгаарлаж, дотоодын нөхцөл байдалтай уялдуулж нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар Шадар сайд мэдэгдлээ.
Өнөөдрийн хувиарт нислэг болох Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүрийн онгоц хөөрсөн байна. Харин 11 дүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулсан байна.
УОК-ын шуурхай штабаас иргэдээ татан авах ажиллагааг 9 сарын хугацаанд зохион байгуулж өнөөдрийн байдлаар 100 удаагийн тусгай үүрийн нислэгийг зохион байгуулж 19754 иргэнээ татан аваад байгаа юм. Мөн газраар буюу хилийн боомтоор 6581 иргэнийг татан авсан байна.
Судалгаанаас харахад захиалгат нислэгээр ирсэн 19754 иргэнээс
- Бага асны хүүхэдтэй 3333
- Эрүүл мэндийн шалтгаантай 1996
- Өндөр настан 1577, жирэмсэн 627
- Хөгжлийн бэрхшээлтэй 349
- Энхийг сахиулагч 427
- Гадаад улсад саатуулагдсан ямар нэгэн шалтгаантай 87
- Санхүү шалтгаан буюу хүндэтгэх шалтгаантай 11358 иргэнийг татан аваад байна.
Л.Баяр