Sukhbaatar-Square-1024x678.jpg

2020-10-21 12:15
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  шинээр бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдааныг ирэх баасан гарагийн 11.00 цагт товложээ.  Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан дарга нарыг сонгох аж. Мөн анхдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар  НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг хотын даргаар томилдог журамтай. НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг […]

cdct1z6ci5.jpg

2020-10-21 11:55
Энэ жил бүх нийтээр амрах (УИХ, НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нь нийтдээ 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч буй юм. Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр ч өдөр тохиож байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт Монгол бахархлын өдөр, 26-ны пүрэв гарагт Улс тунхагласан өдөр таарч байгаа тул бүх нийтээр амарна.

A4-Хөндлөн-1024x724.jpg

2020-10-21 11:48
“Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын 2020 оны “Шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 11 дэх удаагаа хүртсэн тогтвортой, түүхэн амжилт үзүүлээд байна. Нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлэн “Euromoney” сэтгүүл жил бүр дэлхийн банк […]

бббббббббб-1024x683.png

2020-10-21 11:48
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Богдхан уулын дархан цаазат газарт ажиллаж байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл болон ард иргэдийн алхалт хийдэг маршрутын ойр орчим дахь бодит байдалтай газар дээр нь танилцсан. Амралтын өдрүүдэд Богдхан ууланд тогтмол 600-700 хүн алхалт хийж, тэр хэмжээгээр хог хаягдал их үлддэг. Байгаль хамгаалагчид дархан цаазат уулаа хамгаалахаас гадна иргэдийн хаясан […]

Social-1-1024x1024.jpg

2020-10-21 11:43
ХААН Банк Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 2007 оноос дэргэдээ уран зургийн галерей нээн зураач, урчуудыг дэмжин үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлсээр ирсэн билээ. Монголын уран бүтээлчдэд зориулсан бодит хөрөнгө оруулалтаа цаашид ч бид тууштай үргэлжлүүлж, 2021 онд ХААН галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн төслийг 2020 оны 10-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 31-ний […]

2222-2.jpg

2020-10-21 11:18
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.10.21/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийтдээ 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Энэ сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч буюу 40, 46 настай ОХУ-ын иргэдээс илэрсэн бол мөн АНУ-ын Сиатл хотоос ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. […]

GJ1A8931-6x883c7ph61sgslosi9s42cocy93v1hpphvxwlj4zeo.jpg

2020-10-21 11:07
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсч цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм […]

e61366535515878b2be9d6fbfd8ff8ef_20200421145829-1024x732.jpg

2020-10-21 11:06
Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар боллоо. Уг үйл ажиллагааг маргааш 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай юм байна. Иймд тус боомтоор ирэх иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн […]

1-1-2.jpg

2020-10-21 10:41
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10.000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн. “10.000 программист” хөтөлбөрийг дэмжих хамтран ажиллах санамж […]