Алтанбулаг-Хиагт абоомтоор маргааш монгол болон гадаадын иргэдийг татан авна

2020-10-21 11:061min0
e61366535515878b2be9d6fbfd8ff8ef_20200421145829

Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар боллоо. Уг үйл ажиллагааг маргааш 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай юм байна.

Иймд тус боомтоор ирэх иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл, гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстойг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй