Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Богдхан уулын дархан цаазат газарт ажиллаж байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл болон ард иргэдийн алхалт хийдэг маршрутын ойр орчим дахь бодит байдалтай газар дээр нь танилцсан.
Амралтын өдрүүдэд Богдхан ууланд тогтмол 600-700 хүн алхалт хийж, тэр хэмжээгээр хог хаягдал их үлддэг. Байгаль хамгаалагчид дархан цаазат уулаа хамгаалахаас гадна иргэдийн хаясан хогийг ойгоор явж түүх, иргэдийг болзошгүй аюул, эрсдэг, гал түймэрээс урьдчилан сэргийлэх зорилгоор уулнаас буулгах гээд олон ажлыг зэрэг хийх шаардлагатай тулгардагийг энэ үеэр салбарын сайддаа танилцуулсан.
Тэгвэл энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж хог хаягдал пресслэгч, 4 мотоциклийг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө.