kovid-1024x576.jpg

2020-10-22 11:31
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр нийт 547 сорьцод шинжилгээ хийж нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 328 болж байна. Одоогоор 328 хүн бүрэн эдгэрснээс 298-ынх нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. […]

hna.jpeg

2020-10-22 11:24
НБОГ, НЭМГ, АБТГ хамтран агаарын бохирдол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Нэг хоногийн хугацаанд 103 утсанд угаарын хийнд хордсон гэх нэг өрхийн дөрвөн хүн дуудлага өгсөн байна. Үүний хоёр нь насанд хүрсэн хоёр нь хүүхэд байна. Насанд хүрсэн нэг иргэнд зөвлөгөө өгч […]

02-2.jpg

2020-10-22 11:10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн […]

122308652_671005130477253_5475287421654092143_n-1024x683-1024x683.jpg

2020-10-22 10:49
Боловсрол, шинжлэх ухааны сайдын салбарын удирдлагын ээлжит шуурхай хуралдаан Монголын Шинжлэх ухааны Академийн байранд боллоо. Сар тутам зохино байгуулдаг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажил, үүрэг, даалгаврын биелэлт, үр дүн, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаа хэлэлцдэг. Мөн салбарын […]

801-1024x683.jpg

2020-10-22 10:39
Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг шалгаж эхэлсэн билээ. БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэл байгуулж, хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн […]

5fb37f14-f66e-46eb-ab95-32aa1383238b-1024x576.jpg

2020-10-22 10:32
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өчигдөр /2020.10.21/ анхны зөвлөлдөх уулзалтаа хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020.09.22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа “Хуралдай” зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, танхимын гишүүд […]

МАН.jpg

2020-10-22 10:19
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Орон нутгийн сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан аймаг, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ИТХ-ын даргын томилгоог хэлэлцэх гэж байна.

DMLNaZkVAAExUhP-600x428-1.jpg

2020-10-22 10:15
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж ирэх дөрвөн жилд хотын удирдлагад ажиллуулах нэр дэвшигчдээ тодруулна. Улмаар өнөөдөртөө багтаж НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчдийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж дэмжих эсэхээ шийдвэрлэх юм. Удирдах зөвлөлийн дэмжлэг авсан нэр дэвшигчдийг маргааш товлогдоод буй НИТХ-ын анхдугаар хуралдаанаар сонгоно. Иргэдийн хурлын дарга шууд ажилдаа орох бол хотын даргаар сонгогдсон нэр […]

burtgel-1024x576.jpg

2020-10-22 10:13
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өмнө нь зөвхөн “100 айл”-аас үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн 6 дүүрэг /Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул/ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/-өөс үзүүлж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх зөвлөгөө, мэдээлэл авах лавлах […]

5-1-1024x684.jpg

2020-10-22 10:06
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрээр олгож байгаа. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх юм байна. Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтайэ Үүний дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан өчигдөр Сангийн яам руу илгээжээ. […]