НБОГ, НЭМГ, АБТГ хамтран агаарын бохирдол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Нэг хоногийн хугацаанд 103 утсанд угаарын хийнд хордсон гэх нэг өрхийн дөрвөн хүн дуудлага өгсөн байна. Үүний хоёр нь насанд хүрсэн хоёр нь хүүхэд байна. Насанд хүрсэн нэг иргэнд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн. Улсын нэгдсэн төв эмнэлэгт нэг насанд хүрэгчийг хүргэн, хэвтүүлэн эмчилж байна.
Галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага нэмэгдсэн. Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 415 хүн угаарын хийн дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 213 нь хүүхэд байна. Сүүлийн үеийн угаарын хийн дуудлагын дийлэнх хувийг хуурамч дуудлага эзэлж байна.
Угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг мушгин гуйвуулж өөр зүйлтэй холбох гэсэн хандлага байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
АБТГ-ын дарга Ц.Цолмон:
Улаанбаатарын суурин харуулуудын мэдээгээр 2020,10.11-2020.10.18 хооронд агаарын чанарын мэдээгээр PM10 нь өмнөх оныхоос 19 хувь, PM2,5 нь 8 хувиа тус бүр буурсан байна. Цаг агаарын хувьд өмнөх үеэс 0,2 градус хүйтэн, салхин хурд 0,8 метр секунт бага байна. Нийслэлийн хэмжээнд 30 нөөцийн агуулахад 72.000 тонн хангамжийн 28 бааз ажиллаж байна. Энэ сарын 1-20 хооронд 50.000 тонн түлш тээвэрлэж 35.800 тонн түлшний борлуулалтын иргэдэд хүлээлгэсэн өгсөн байна.
НЭМГ Н.Мэндсайхан:
Нийслэлийн хэмжээнд орны ачаалал 81,9 хувь хүүхдийн орны ачаалал 68 хувь байна. Ачлал ерөнхий дөө хүлээлтгүй байна. Амбулатори үзлэгээр 78.000 үзлэг хийгдсэн. Үүнээс томуугийн үзлэг 3875 байна. 4,9 хувь байна. Өнгөрсөн долоо хоногоос 1 хувиар өссөн байна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Өвчлөгчид 36,8 хувь нь 0-1 насны хүүхдүүд байна. 26,9 хувь нь 2-4 насны хүүхдүүд байна. 15,2 нь 5-9 насны хүүхдүүд байна.
Л.Баяр