golomt-1024x465.png

2020-08-20 18:13
Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа ч мөн нэмэгдүүлэн, санхүүгийн сахилга баттай байж, хуримтлалаар дэмжин азтан болоорой. 🍏💊“Vitamin ₮”💊🍏 урамшуулалт аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг : 🌐: https://www.golomtbank.com/content/303 📞: 1800-1646

1550d862714818f1b8fdb50e96aa9dc5.jpg

2020-08-20 17:01
Польшийн Люблин хотын нэгэн дүүргийн байрны айлууд цонхоороо тариан талбай хэрхэн халиуран найгаж байгаа, үр тариагаа хэрхэн хураан авч байгааг харах боломжтой болжээ. Асуудлын гол учир нь нэгэн фермер газрынхаа нэг хэсгийг барилгын компанид заралгүйгээр, улаан буудай тариалж, ургацаа хураасан хэвээр байдагтай холбоотой гэнэ. Харин эндхийн иргэд намар цагт ургац хураах үйл явцыг бодитоор харж, […]

c4c30377750ca8470215460fe27df8fc.jpg

2020-08-20 16:40
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Тодруулбал, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 24-нд баруун болон […]

TRLfooGaGDIhMboroo.jpg

2020-08-20 16:30
Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо орж үерлэсний улмаас хоёр малчин өрхийн гэр, эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ. Аймгийн Онцгой комисс тус сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. УОК, Онцгой […]

unnamed-3-7.jpg

2020-08-20 16:16
Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр сурвалжилга, мэдээ, нийтлэл бэлтгэн олон нийтэд түгээж байгаатай холбогдуулан доорх мэдээллийг хүргэж байна. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 […]

tos.jpg

2020-08-20 16:14
Гүнжидийн тос нь бусад бүх тосноос эмчилгээний ашиг тусаараа хамгийн шилдэг нь юм. Гүнжидийн тос нь анти-оксидант, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээтэй, линолийн хүчлээр баялаг юм. Гүнжидийн үрийн тос нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлдэг байна. Хүн нас ахих тутам элэг нь “хөгширч”, үйл ажиллагаа нь суларч байдаг тул элэгний хөгширөлтийг удаашруулдаг хүнсэнд ногоо болон загасны […]

sur1-1.jpg

2020-08-20 15:58
Хуучин ном, дэвтэр болон акталсан зарим сурах бичиг бүхий агуулахын байрыг харуулсан 2012 оны гэрэл зургийг одоо болж байгаа мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, жил бүр сурах бичигт өөрчлөлт оруулж, хэвлэж, устгал хийдэг тухай ташаа мэдээллийг түгээжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт жил бүр өөрчлөлт оруулдаггүй. Гагцхүү яамны зөвшөөрлөөр хэвлэсэн сурах бичгийг […]

117545744_2723552191194177_1440977048037543409_n_20200820010958-1024x512.jpg

2020-08-20 15:55
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө /2020.08.20/ Үндэсний цэцэрлэгт […]

japan_okinawa_nahacity.jpg

2020-08-20 15:47
Японы Окинава мужийн цагдаагийн газар иргэдээ архидан согтуурсан үедээ автомашины дугуйн дор орж унтахгүй байхыг уриалжээ. Мужийн дарга Тадатаки Миязавагийн өгүүлснээр бол хөлчүүрхсэн хүмүүс шууд л зам дээр унаад өгдөг гэнэ. Гэтэл энэхүү хөнгөн үйлдлээс болоод золгүй тохиолдол олон гардаг байна. Өнгөрсөн жил л гэхэд жолооч нар 16 ийм хүнийг санамсаргүй дайрч, гурав нь нас […]

432c79d3a73006eeb10dc6ac366c4643_resize_w_1140_h_696-1024x684.jpg

2020-08-20 15:36
Өнөөдөр Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 73 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849.35 байна. Өнгөрсөн мягмар гараг буюу 18-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 34.2 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлж, 20 сая ам.долларын своп хэлцэл байгуулсан юм. Харин өнөөдөр банкуудаас своп, форвард арилжааны  санал ирүүлээгүй аж.