НийслэлУрлаг, Спорт

Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа.

003_20200820010954 Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө /2020.08.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг дэмжиж оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Ковид-19” цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан.

Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал.

22m8zhj2 Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллана. Бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхийн төлөө уриалж байна” гэв.

dorlzlru Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close