тэрэлж-1024x683.jpg

2020-07-10 10:22
7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 70 см- ээр богино хугацаанд огцом нэмэгдэж ҮЕРИЙН түвшинд хүрсэн байна. ИЙМД голын сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТЫН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ […]

hui-7-hudag.jpg

2020-07-10 10:11
Цаг агаарын байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлуулсан хугацаа тодорхойгүй байсан. Хугацаа тодорхой болсон тухай буюу хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан мэдээлэл Засгийн газрын ХМОНХХ-ээс ирлээ.

c4100daf-4a28-4226-9d07-0a76f517971f-1024x665.jpg

2020-07-10 10:09
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас […]

Tsagdaa-1024x649.png

2020-07-10 10:04
Өчигдөр /2020.07.09-ний өдрийн оройн 18 цагийн орчимд/ орон нутгийн замд нэг автомашин онхолдож 7 хүний амь нас хохирсон ноцтой осолгарлаа!!! Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож 7 зорчигч амь насаа алдсан байна. Та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд […]

107662469_3249758171916663_2522005749671234264_n.jpg

2020-07-10 09:45
.Олон Улсын Сэтгүүлчдийн Сэтгүүлчдийн Гүйцэтгэх хороо 7-р сарын 9-ний пүрэв гаригийн цахим хурлаараа дараагийн IFJ-ийн дэлхийн конгрессийг 2022 оны 5-р сард Монголд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

хүй-долоон-худаг-1024x683.png

2020-07-10 09:40
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм. Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар […]

boroo-orno.png

2020-07-10 08:53
Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын […]

nisleg.jpg

2020-07-10 08:48
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 […]

доржханд-1024x682.png

2020-07-10 08:30
УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ сарын 8-ны өдөр Зариг.мн сайтад “Үр ашиггүй дэд сайд, орлогч дарга нарын орон тоог байхгүй болговол 200 орчим тэрбум төгрөг хэмнэхээр байна” гарчигтай тодруулга өгсөн байна. Түүний энэхүү тодруулгыг үзсэн уншигч ийнхүү хэлжээ. Тэрбээр “ДОРЖХАНД ЗӨВ БА БУРУУГ ХОЛЬЖ ЯРЬЛАА. Доогуур зэрэглэлийн худалч хүн үргэлж худлаа ярьдаг бол арай дээгүүр зэрэглэлийн […]

i33xcj_imported_image_x974-1024x682.jpg

2020-07-09 20:20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12,853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа […]