2020-07-10 08:481min00

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

nisleg

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм 1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй