УИХ-ын гишүүн Т.Доржхандыг ОУВС-ийн тавиул гэжээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ сарын 8-ны өдөр Зариг.мн сайтад “Үр ашиггүй дэд сайд, орлогч дарга нарын орон тоог байхгүй болговол 200 орчим тэрбум төгрөг хэмнэхээр байна” гарчигтай тодруулга өгсөн байна. Түүний энэхүү тодруулгыг үзсэн уншигч ийнхүү хэлжээ.
Тэрбээр “ДОРЖХАНД ЗӨВ БА БУРУУГ ХОЛЬЖ ЯРЬЛАА.
Доогуур зэрэглэлийн худалч хүн үргэлж худлаа ярьдаг бол арай дээгүүр зэрэглэлийн худалч хүн үнэн худал хоёрыг хольж ярьдаг. Олон үнэн зөв дунд цөөн худлаа зүйлийг хольж өнгөлж далдалдаг гэсэн үг. Муудсан махыг шинэ махтай хольж хуушуурны фарш хийдэг шиг.
Тэрэн шиг бас буруу хортой суртал ухуулгыг олон зөв санаа, зөв үгнүүдтэй хольж хүргэхээр хүмүүс маш сайнаар хүлээж авдаг буй заа.
Доржханд маш зөв үг хэлж байна. Төсөвийн тодотгол хий, ажлын байр хадгал, хотын төвөөр дарга нарыг явган явуул.
Маш зөв !
Гэвч тэр бас хажуугаар нь тархи угаалт явуулж байна.
1.Иргэдэд банкны зээлийн хүүг бууруулж олгоод тэр бууруулсан хүүний мөнгийг нь (10 хувь) улсын төсвөөс банкуудад нөхөж өгье гэнээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Банкны хүүг бууруулахгүй. Хүүг бууруулсан болж ард түмэнд харагдаад эргээд ард түмнээс мөнгө татаж банкуудад төлье гэнээ. Ард түмний халааснаас аваад буцаагаад ард түмэнд өгье гэнээ. Үр дүнд нь ЗГ ба банкууд хүү бууруулсан нэр зүүж жүжиг тавих юм байна. Банк хүүгээ авдагаараа авах ёстой гэж хэлж бна. Хүүг бууруулвал тэр бууруулсан хэмжээгээр банкуудад ард түмэн татаас төл гэж байна. Улсын төсөв бол ард түмний мөнгө.
2.Төрийн банкыг хувьчил гэнээ. Өнөөх л тархи угаалт. Арилжааны хувийн банкуудын ноёрхолыг бүрэн тогтооё гэсэн үг. Хувийн банкууд гарч ирвэл бүх зүйл сайхан болно гэсээр өнөөгийн шулааны тогтолцоог бий болгосон хүмүүс яг ингэж ярьдаг байсан.
3. Бонд босгох хэрэгтэй, Зээлжих зэрэглэлээ дээшлүүлье гэнээ. Гадаадаас зээл авья л гэсэн үг.
Өнөөх л өрөнд суурилсан хөгжлийн загвар. Амьдрах цор ганц зам бол гадныхаас зээл авч өрөнд орох явдал юм гэдэг явцуу догматик үзэл.
Харийханы атганд улам л орьё гэнээ. Аргагүй л ОУВС-ийн тавиул юм даа. Угаасаа ч тэнд ажиллаж байсан нөхөр. Өрөөр дамжуулж Монгол улсыг засаглах харийханы бодлогыг ухуулан сурталчлагч.
Гол нь тэрбээр тун тааламжтай сэтгэдэл төрүүлэхээр ярьдаг юм байна. Хүмүүс түнийг маш их дэмжиж сэтгэдэл үлдээж байна. Сайд болгох хэрэгтэй л гэнэ. Юу яриад байгаагийн учир холбогдлыг нь ч гүйцэд ойлгоогүй хөөрхий хүмүүс” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ