Өчигдөр /2020.07.09-ний өдрийн оройн 18 цагийн орчимд/ орон нутгийн замд нэг автомашин онхолдож 7 хүний амь нас хохирсон ноцтой осолгарлаа!!!
Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож 7 зорчигч амь насаа алдсан байна.
Та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчино уу!!!
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба