boroo.jpg

2020-06-13 08:40
2020 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн […]

11-1.png

2020-06-12 18:46
Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза 55 насандаа таалал төгслөө гэж France Press агентлаг мэдээлэв. Тус улсын Засгийн газраас энэ мэдээллийг баталсан байна. Нзурунзиза зүрх нь гэнэт зогсож таалал төгссөн гэж Засгийн газраас нь мэдээлжээ. Пьер Нкурунзиза 2003 оноос эхлэн сайдаар ажиллаж байгаад 2005 онд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн байна. Өрсөлдөгч байхгүй тул тэр цагаас хойш таван […]

001.jpg

2020-06-12 18:00
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр (2020.06.11) Булган аймагт ажиллаж Булган хотын иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй мэндэлж, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, цаашид засаж сайжруулах тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газрын хамгийн тулгамдсан асуудал бол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх […]

52793-520-1-1.jpg

2020-06-12 17:01
Энэ оны эхний таван сард 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 272.5 тэрбум төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авч буй хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 231 мянгаар нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний таван сард 2.2 сая иргэнд 475.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс Нийгмийн […]

unnamed-1.png

2020-06-12 16:17
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Н.Номтойбаярын сонгуулийн штабаас цаг үеийн асуудлаар дараах тайлбарыг хийжээ.  ШУУД ҮЗЭХ:    Эх сурвалж: Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгуулийн штаб  

unnamed-1-3.jpg

2020-06-12 15:26
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулжээ. Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын хүн ам 3,296,866, өрхийн тоо 897,427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5%, 15-64 насны хүн […]

1580240195489-1-1024x576.jpeg

2020-06-12 15:05
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад олголоо. Японы Засгийн газраас Монголын Засгийн газарт  коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэг тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус улсаас “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд нэг […]

yut-2-1024x683.jpg

2020-06-12 14:28
Засгийн газар өнөөдөр /2020.06.12/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, дэлхий даяар Ковид-19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд  […]

Zam_zasvar_9-163333-1572855656-1.jpeg

2020-06-12 14:14
Зам хааж Толгойтын Нефтийн төмөр замын гармын хавтан солих ажлыг өнөө оройноос хийнэ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн гармыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас маргааш хүртэл буюу зургаадугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гармын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар анги хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган […]

0002.jpg

2020-06-12 13:39
Эх сурвалж: Г.Равжаа Нэг бус удаа жагсаал зохион байгуулсан иргэн Б.Цэгмэдийг тагнуулын байгууллага шалгахаар болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 14.8-1 дэх хэсэгт заасан “сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр шалгуулахаар өргөдөл гаргасныг цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу ТЕГ-т ирүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлэв. Хуулийн дээрх заалтад “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр […]