Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулжээ. Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын хүн ам 3,296,866, өрхийн тоо 897,427 болжээ.
2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5%, 15-64 насны хүн ам 64.4%, 65 ба түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлжээ.
Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хувь нь зүүн бүсэд амьдарч байгаа бол 7% буюу 122.3 мянган хүн гадаадад 6 ба түүнээс дээш сараар оршин сууж байна. Нэг ам км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 пунктээр өсжээ.