Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза 55 насандаа таалал төгслөө гэж France Press агентлаг мэдээлэв. Тус улсын Засгийн газраас энэ мэдээллийг баталсан байна. Нзурунзиза зүрх нь гэнэт зогсож таалал төгссөн гэж Засгийн газраас нь мэдээлжээ.
Пьер Нкурунзиза 2003 оноос эхлэн сайдаар ажиллаж байгаад 2005 онд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн байна. Өрсөлдөгч байхгүй тул тэр цагаас хойш таван удаа сонгогджээ.
Эх сурвалж: mir24.tv