Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр (2020.06.11) Булган аймагт ажиллаж Булган хотын иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй мэндэлж, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, цаашид засаж сайжруулах тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газрын хамгийн тулгамдсан асуудал бол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, гадаад өрийг төлж барагдуулан, улс орноо эдийн засгийн хямралаас гаргах явдал байсан. Монгол Улс Төрийн эрх барих дээд байгууллагын энэ удаагийн сонгуулийг дэлхий нийтэд коронавирус тархсан өвөрмөц, хүндрэлтэй цаг үед явуулж байна. Олон мянган хүний амь насанд заналхийлийлж, эдийн засаг унасан ийм хүнд цаг үед хүн төрөлхтөн амьдарч байна. Гэхдээ дэлхий ертөнц энэ хэвээрээ байхгүй, нөхцөл байдал сайжирах цаг ирнэ хэмээв.
У.Хүрэлсүхийн Засгийн газар “элгээрээ хэвтсэн” эдийн засаг хүлээж авсан бөгөөд төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” хэрэгжүүлсэн байна. Ингэснээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж 8,2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7,1 хувьд хүрчээ.
У.Хүрэлсүх: Зам тээврийн салбарт ахиц гарахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол манай Ж.Бат-Эрдэнэ
Өнгөрсөн хугацаанд “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолойн” томоохон төслийг эхлүүлсэн байна. МАН өнгөрсөн дөрвөн жилд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, уул уурхайн замбараагүй лецинз олголтыг цэгцлэх зэрэг олон ажлыг амжилттай хийсэн. Коронавирусын үеэр дотооддоо халдвар тараахгүй байх арга хэмжээг бүрэн авч, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Цаашдаа бид Эгийн голын усан цахилгаан станц, нар салхины цахилгаан станцыг байгуулж, эх орондоо нефтийн үйлдвэр байгуулах асуудлыг шийдэх нь МАН-ын зорилт мөн. Одоо 500 гаруй хүний орон сууцийг барих ажил хийж байна гэдгээ мэдэгдэв.
Ерөнхий сайд зам тээврийн салбарын тухайд “Дэд бүтэцийн асуудал байна. Агаарын зам, төмөр зам, автозам, усан замын асуудал байгаа. Манай Ж.Бат-Эрдэнэ нэр дэвшигч маань дэд бүтцийн асуудлыг хариуцаж Төрийн нарийн бичгийн дарга, сайдаар ажиллаж байсан хүн. Энэ улс орныг төмөр замаар, авто замаар, агаарын замаар холбох, шинэчлэн сайжруулах, агаарын тээврийг либеральчлах асуудалд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол манай Ж.Бат-Эрдэнэ юм. Би ард түмнийх нь өмнө баяр хүргэе гэж бодож байна. Засгийн газар ирэх 4 жилд “Шинэ хөдөө” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хөдөөгийн эдийн засгийг сэргээхэд чиглэсэн Шинэ хөдөө төслийг эхлүүлэхэд Ж.Бат-Эрдэнэ гишүүний үүрэг оролцоо их байгаа. Орон нутгаа хөгжүүлэх энэ санаачилга орон даяар хэрэгжих болно гэдгийг мөн онцолцсон юм.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйтэй, туршлагатай, мэдлэг боловсролтой байх шалгуурыг тавьж нэр дэвшигчдээ тодруулсаныг дурдаад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед сонгуулиа дэг журамтай зохион байгуулна гэдгийг онцолсон юм. Тиймээс МАН-аас Булган нутагт нэр дэвшиж байгаа Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар төрийн болон бизнесийн туршлагатай, ёс зүйтэй, Булган нутгийхныг УИХ-д төлөөлж чадах хүмүүс гэдэгт итгэж багаар нь дэмжиж, иргэд сонгогчидыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг Булганчуудаас хүслээ.
Уулзалтад Булган хотын Цэнгэлдэх хүрээлэнд болсон уулзалтад тус хотын иргэд сонгогчид олуулаа ирж оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сургаар сумаас ирсэн гэсэн иргэд ч уулзалтад хүрэлцэн иржээ. Сонгогчид УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарыг дэмжинэ. Сүүлийн 30 жил хийж чадаагүй ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хийж хэрэгжүүлж чадсан. МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.
Өмнөх сонгуультай харьцуулахад иргэд намуудын мөрийн хөтөлбөрийг илүү сайн уншиж, судалдаг болсон байна. МАН-аас дэвшүүлж байгаа Мөрийн хөтөлбөрийг хэрэгжих хамгийн боломжтой гэдгээ ч сонгогчид хэлж байна.
Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийн сонгуулийн штаб