.jpg
2020-03-30 11:00
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ […]

unnamed-13-1-1-1-1.jpg
2020-03-30 10:51
Энэ сарын 28-ны өдөр бусдын амь насыг санаатайгаар хөнөөж, хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Залуус” хорооллын 48 дугаар байранд гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах […]

91502596_3367951863232170_7646177938873778176_n.jpg
2020-03-30 10:38
НМХГ-аас импортоор орж ирж буй хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтад Алтан тариа ХХК, Милл хаус ХХК, Эрдэнэт фүүд ХХК-ийн эхний ээлжийн ОХУ-аас зохих зөвшөөрлийн дагуу импортлож буй 28 вагон 1700 тн орчим хүнсний улаан буудайнаас дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч […]

unnamed-3-12.jpg
2020-03-30 10:38
Гадуур явахгүй гэрийн дэглэм сахиж байгаа иргэдийн анхааралд: • Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх • Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах • Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах • Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах) • Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах • […]

03-6-1-1-2.jpg
2020-03-30 10:23
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Улмаар зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны […]

fauci-1.jpg
2020-03-30 09:49
Коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжийг дахин 30 хоногоор сунгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гаргийн орой мэдэгджээ. Хоёр долоо хоногийн өмнө Трампын танилцуулсан удирдамжийн хугацаа өнөөдөр дуусах юм. Түүний мэдэгдсэнээр, нас баралтын тоо ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрэх магадлалтай байгаа тул […]

20.png
2020-03-30 09:34
Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий дахиныг цочроосон бөгөөд дөнгөж саяхнаас л бид сэхээ авч энэхүү цар тахлын хол ойрын үр дагаврын талаар эргэцүүлж эхэлж байна. Энэ өвчин олон хүний амь амьдралыг сүйтгэж, зах зээлийн ажил үйлсэд үймээн сандрал учруулж, Засгийн газруудын чадамжийг илтгэн харуулсан (эсвэл чадамжгүйг) […]

1561110664_1-1024x683.jpg
2020-03-30 09:28
2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар COVID-19 коронавирусийн тархалттай холбогдуулан 165 улсад цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Нийт суралцагчдын 87.1 хувь буюу 1,524,648,768 хүүхэд, залуучууд хөл хорионд ороод байна. ОХУ Москва хотод АНУ болон Европын орнуудаас ирсэн зорчигчдыг тусгаарлах, сургууль хаах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зэрэг коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн […]

stixi-dlya-detej-pravila-pozharnoj-bezopasnosti-5-1-6tmq8816to1oaseopx9zxdiyen6vm2p2p291gjcwmrk-6tr42u95o0gd0mj7s5lz25xmy5ukw62jwqmw58so3eo-6udu41diavup9x5ifferfwg0iha2hoqexehm1iqdpa8.jpg
2020-03-30 09:15
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 04 дүгээр сарын 30-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Түлэгдэхээс сэргийлэх • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх, • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон […]