НМХГ-аас импортоор орж ирж буй хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтад Алтан тариа ХХК, Милл хаус ХХК, Эрдэнэт фүүд ХХК-ийн эхний ээлжийн ОХУ-аас зохих зөвшөөрлийн дагуу импортлож буй 28 вагон 1700 тн орчим хүнсний улаан буудайнаас дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлуулахаар хүргүүллээ. Шинжилгээний хариу хүлээгдэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн