Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Улмаар зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь нас нь хохирсон, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр Портер маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай, эрэгтэй Ч-гийн амь насыг хохирсон байна.
Харин СХД-ийн 5-р хороо Баянхошууны замд Daewoo bus маркийн Ж жолоочтой автобус явган зорчигч 36 настай, эрэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
ТЦА