b9f6eee93903021dfbadd0c34aa693d723c984ca-1024x597.jpg
2020-03-31 11:20
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.31/ ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 202 улсад Ковид19-ийн халдвар илрээд байна. АНУ-д хоригдлууд өвдсөн тохиолдол гарлаа. АНУ-д байдал хүндэрч байгаатай холбоотойгоор 4-р сарын 30 хүртэл зай барих шийдвэрээ хэвээр үлдээж хүмүүсийг хоорондоо 2 метрээс доошгүй зай барих, ямар нэг хурлыг 10-аас дээш хүнтэй хийхийг хориглоод байна. […]

fjj-15.jpg
2020-03-31 10:45
Нийслэлийн Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар мэдээлж байна. Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхэлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тохижилтын ажлын зураг төсөл […]

2019_piglets730.jpg
2020-03-31 10:31
Өвөрмонголын өөртөө засах оронд гахайн мялзан өвчин гарсан талаар тус улсын холбогдох алба мэдээлжээ. Ордос хотын нэгэн фермд уг өвчин гарсан бөгөөд өвчилсөн гахайнуудыг ӨМӨЗО-д хууль бусаар оруулсан гэж уг мэдээлэлд дурджээ. Фермд байсан 200 гахайны 92-ыг нь устгалд оруулсан байна. БНХАУ-д энэ он гарсаар “ковид19”, H1N5, гахайд халдварладаг Африкийн мялзан гэсэн гоц халдвартай гурван өвчин зэрэг […]

gol.jpg
2020-03-31 10:17
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт, шалгалтын явцад хашаандаа өнжмөл шар өвс шатааж, ахуйн галын аюулгүй байдлыг зөрчсөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авч […]

d65e2f6205abe0d336b6bdd02f5fa208_XL.jpg
2020-03-31 09:47
Дорнод аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 74 км-т өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 12:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:26 цагт Одон орон газарзүйн хүрээлэнгээс цахим шууудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар […]

J1A0830-1.jpg
2020-03-31 09:38
Улсын онцгой комиссоос иргэдийн ирүүлсэн хүсэлтийг харгалзаж үзэн БНСУ, Япон улсаас дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирэхээр болсон. Тус арга хэмжээтэй холбогдуулан Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр Шуурхай штабын үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр тусгаарлах байрны хүрэлцээ, хоол хүнсний хангамж болон тусгай […]

5e5941c1fee23d6c38630e25-1024x768-1-1024x768.jpg
2020-03-31 09:26
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ болон “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооны хамтарсан хурлаар ирэх зун зохион байгуулагдах олимпийн наадмын товыг зарлалаа. Ковид-19 халдварын дэгдэлтээс шалтгаалж бүтэн жилээр хойшилж буй зуны олимпийн 32-р наадам 2021 оны долоодугаар сарын 23-нд нээлтээ хийж олимпийн дүрмийн дагуу 16 хоног үргэлжилээд наймдугаар сарын 08-нд хаалтаа хийнэ. Харин паралимпын наадам 2021 […]

ec5915968.jpg
2020-03-31 09:15
Энэ сарын 30-ны өдрөөс гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн модон жорлонг стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлж эхэллээ. Модон жорлонг халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 01-нээс өмнө дуусгах бөгөөд нийт 220 мянган өрхийг хамруулна гэж тооцжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайг […]

ef5dc4205d4e14f7a2c8c19f20acea3950c634f0-1024x597.jpg
2020-03-31 09:02
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг дөрөвдүгээр сарын 3-нд хийхээр болсон. Тухайн нислэгээр эх орондоо ирэхээр төлөвлөж бүртгүүлсэн иргэд маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-ний 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах юм байна. Төлбөрөө хийхдээ тухайн […]