Д.Нарангэрэл: АНУ-д халдварын оргил үед ирэх долоо хоногт болно гэсэн тооцоо гарчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.31/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 202 улсад Ковид19-ийн халдвар илрээд байна. АНУ-д хоригдлууд өвдсөн тохиолдол гарлаа. АНУ-д байдал хүндэрч байгаатай холбоотойгоор 4-р сарын 30 хүртэл зай барих шийдвэрээ хэвээр үлдээж хүмүүсийг хоорондоо 2 метрээс доошгүй зай барих, ямар нэг хурлыг 10-аас дээш хүнтэй хийхийг хориглоод байна.
ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэлийн амар амгаланг эрэх хэрэгтэй, биеийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал юм гэдгийг зөвлөжээ.
ДЭМБ-аас үндсэн 5 зөвлөмж өгч байна.
- Эрүүл зөв хооллох, ялангуяа хүүхдийн хооллолтонд анхаарах.
 - Архины хэрэглээг зогсоох, чихэрлэг ундаа уухаас татгалзах
 - Тамхинаас татгалзах
 - Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
 - Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах, бие биедээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх.
 
Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19” халдварын талаар мэдээлэл өгч байна. АНУ-д халдварын оргил үед ирэх долоо хоногт болно гэж тооцоолж байна. Тус улсын хэмжээнд 90 сая хүн халдвар авч, 100 мянган хүн нас барна гэсэн тооцооллыг тэргүүлэх эрдэмтэд нь хийжээ.
