2020-03-31 09:261min00

Токио-2020 олимпийн наадмын товыг албан ёсоор зарлалаа

5e5941c1fee23d6c38630e25-1024x768

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ болон “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооны хамтарсан хурлаар ирэх зун зохион байгуулагдах олимпийн наадмын товыг зарлалаа.

Ковид-19 халдварын дэгдэлтээс шалтгаалж бүтэн жилээр хойшилж буй зуны олимпийн 32-р наадам 2021 оны долоодугаар сарын 23-нд нээлтээ хийж олимпийн дүрмийн дагуу 16 хоног үргэлжилээд наймдугаар сарын 08-нд хаалтаа хийнэ. Харин паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй