1solonfos.jpg

2020-03-03 19:32
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ Даваа гарагт буюу 3 дугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаас улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өмнө нь 3 дугаар сарын 9 хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн 3 дугаар сарын сарын 23-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэнийг мэдэгдэв. Дээрх шийдвэр нь тус […]

05.jpg

2020-03-03 19:11
Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 3 дугаар сарын сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан гэж БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ мэдэгджээ. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан бөгөөд өмнө нь хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 3 дугаар сарын 9-нийг хүртэл […]

040.jpg

2020-03-03 17:28
Дэлхийн олон орныг хамран дэгдэж байгаа коронавирусын халдварын улмаас улс орнуудын эдийн засаг доголдож эхлээд байгаа. Монгол Улсын хувьд ч үйлчилгээний байгууллагууд үүд хаалга хааж, олон мянган өрхийн орлого тасалдахад хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдогдуулж Хүчит шонхор захын захирал Т.Сайнхүү түрээсийнхээ үнийг 50-100 хувь буулгаж байгаагаа түрээслэгчиддээ мэдэгдсэн байна.

87468128_2680455998737760_8886804891868069888_n.jpg

2020-03-03 17:18
Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн мэдээлж буйгаар 2020.03.03-ны өдрийн 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмчээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна. Өнөөдөр 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 […]

G7-event-flags-with-map-1024x683.jpg

2020-03-03 17:09
Шинэ коронавирусний тархалт зарим улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор  “Их 7”-гийн орнуудын сангийн сайд нар утсаар яаралтай хуралдааныг хийхээр болсон байна. Сайд нар шинэ коронавирусний дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлж байгаа сөрөг нөлөө,  үүний  эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөх юм. COVID-19 вирусийн дэгдэлтээс үүдэн олон улсын хөрөнгийн биржийн индексүүд уналтад ороод байгаа. […]

03032020-1583222759-1620976794-89195608_2790210807694727_9151840675094855680_n.jpg

2020-03-03 16:47
БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “МИАТ” ТӨХК-ийн  онгоцоор 2020 оны хоёрдугаар сарын 01-нд эх оронд нь авч ирсэн билээ. Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан Коронавирусын халдварын голомт болох Ухань хотод хөл хорионд байсан иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг […]

86465359_2665049323585369_1963354014858870784_n.jpg

2020-03-03 16:32
Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан тус улсад туслах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөж эхэлсэн. Энэхүү дансанд цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч […]

unnamed-3-1.jpg

2020-03-03 16:28
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон,  Улсын аварга тариаланчийг тодрууллаа. Үүнд: “Улсын аварга фермер”-ээр: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны фермер Баасанжавын Мандах; Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ширбазарын Шүрэнцэцэг; Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант […]

unnamed-1-3.jpg

2020-03-03 16:18
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 2-ны байдлаар амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, […]

gazar-hodlolt.jpg

2020-03-03 16:10
Өнөөдөр 15:16 цагт Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт болжээ. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Улаанбаатарын цагаар 2020 оны гуравдугаар сарын 3-ны 15 цаг 16 минут 54 секундэд Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6км зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн […]