БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “МИАТ” ТӨХК-ийн онгоцоор 2020 оны хоёрдугаар сарын 01-нд эх оронд нь авч ирсэн билээ.
Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан Коронавирусын халдварын голомт болох Ухань хотод хөл хорионд байсан иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган биелүүлсэн “МИАТ” ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа.