Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 3 дугаар сарын сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан гэж БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ мэдэгджээ.
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан бөгөөд өмнө нь хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 3 дугаар сарын 9-нийг хүртэл сунгаж байсан юм.