Өнөөдөр 15:16 цагт Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс “Улаанбаатарын цагаар 2020 оны гуравдугаар сарын 3-ны 15 цаг 16 минут 54 секундэд Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6км зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.02, уртраг 104.38” хэмээн мэдээлэв.