Иргэд савтайгаа ирснээр хямд үнээр гар ариутгагч худалдан авах боломжтой боллоо

Гар ариутгагч “Санитас” гелийг өөрийн савтайгаа ирснээр иргэд илүү хямд үнээр Моносын эмийн сангуудаас худалдан авах боломжтой боллоо. Ингэхдээ зөвхөн “Санитас” нэрийн 250 мл болон 66 мл-ийн савнуудад худалдан авах боломжтой аж.
Саваа авчирснаар 250 мл-ийн гар ариутгагчийг 4000, 66 мл-ийнхийг 880 төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд Монос эмийн сангийн дараах салбаруудад савлаж авах боломжтой аж.
- Монос Содон салбар /Содон хороолол/
- Монос Туул салбар /25-р эмийн сан/
- Монос Метромолл салбар
- Монос Мойл салбар /Бөмбөгөр худалдааны төвийн урд/
- Монос Биоген салбар /Хавдар судлалын үндэсний төвийн хойно/