nnnn-1.jpg
2020-02-13 09:07
Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн […]

une-hoos.jpg
2020-02-13 08:44
Монгол Улсын Их Хурлаас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн нь ард иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөө үзүүлж байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд хүрснийг зарласантай […]

1-hhhh-2.jpg
2020-02-13 08:35
Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно. Албан ёсны […]

tsasan-shuurga.jpg
2020-02-13 08:15
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх […]

000-1024x593.jpg
2020-02-12 17:11
Шинэ төрлийн коронавирусийн халвараас урьдчлан сэргийлэх үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах бээлий, амны хаалт, нүдний хамгаалалт, халат, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч зэрэг хэрэгслийг өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Др Сергей Диордица хэлэхдээ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамыг эмнэлгийн байгууллагуудын бэлэн […]

blizzard-1024x576-1-1-1024x576.jpg
2020-02-12 16:58
16:52 2020/02/12 Төв аймгийн Лүн, Эрдэнэсант Булган аймгийн Рашаант /Сансар/ чиглэлд маш ширүүн цасан шуургатай, үзэгдэх орчин хангалтгүй болжээ. Тиймээс хот хоорондын чиглэлд явах иргэд цаг агаарын байдлыг харж, анхаарал болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй бол өнөөдөр, маргаашдаа хотоос гарахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ. 15:46 2020/02/12 Өнөөдөр Завхан аймгийн зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их […]

e5a9443a354030dce3b77e223058c81a_x3.jpg
2020-02-12 16:49
Цэргийн төв эмнэлэг 570 ор дэлгэн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахаар хуваарь гарган мөрдөж ажиллаж байна. Шинэ коронавирусний халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны […]

20180609_p1c5q36k3ifm41d3k14e2obr1er25.jpg
2020-02-12 16:33
Монголын Радиогийн нэрэмжит “Алтан төлийн эзэн шагналын 42 дахь удаагийн шалгаруулалт  дууслаа. Шинэ коронавирусний  халдвараас сэргийлж улс орон даяар  хорио цээр тогтоосонтой холбогдуулан “Алтан төлийн эзэн” шагнал гардуулах ажиллагаа 2020 оны 3 дугаар сар гартал хойшлуулсан байна.

1-1.jpg
2020-02-12 16:25
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: –  “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгов. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар боллоо. –  Алт цэвэршүүлэх үйлдвэрийг […]

1798318_031317-wabc-shutterstock-blizzard-generic-img-1.jpg
2020-02-12 16:12
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар цас, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул […]