16:52 2020/02/12

Төв аймгийн Лүн, Эрдэнэсант Булган аймгийн Рашаант /Сансар/ чиглэлд маш ширүүн цасан шуургатай, үзэгдэх орчин хангалтгүй болжээ.

Тиймээс хот хоорондын чиглэлд явах иргэд цаг агаарын байдлыг харж, анхаарал болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй бол өнөөдөр, маргаашдаа хотоос гарахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

15:46 2020/02/12

Өнөөдөр Завхан аймгийн зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно.

Иймд баруун чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөлөө. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүрт нь авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхааруулав.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн