Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч 12-14 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.