99-1024x512.jpg
2020-02-20 14:25
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав. Уулзалтын үеэр “Газпром” […]

social-post-template-1024x1024.png
2020-02-20 14:22
Улаанбаатар хот, 2020 оны 2-р сарын 20 Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийг бий болгохын тулд дэлхий нийтээрээ хөдөлгөөнд орж эхэлснээс хойш таван жилийг үдэж байна. Тодорхой үр дүн гарч эхэлсэн тухай улс орнууд зарлаж, ухаалаг шийдэл, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эко, эрүүл сонголтоороо өрсөлдөж, бусдыг мөн энэ зүг рүү уриалах боллоо. […]

DSC_0860-1024x680.jpg
2020-02-20 14:18
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдээд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар 13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан” […]

72824822_512432392936517_5264181332686143488_n-1-1024x593.jpg
2020-02-20 14:04
УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батласнаар иргэдийн зээлийг нэг удаад тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоогоод байв. Харин Төрийн банк өнөөдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаатайгаар тэтгэврийн зээлийг олгож эхлэхээр болжээ. Энэ талаар тус банкны лавлах утсаар холбогдон тодруулахад “Тэтгэврийн зээл нь манай банкнаас гаргаж буй зээлийн бүтээгдэхүүн. Өнөөдөр 14:00 цагаас […]

dolshchikam-su-155-v-nizhnem-novgorode-vruchili-klyuchi-ot-kvartir-115614.jpg
2020-02-20 13:55
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ […]

a72c73_open-uri20200220-28660-1i81eh5_x974.jpg
2020-02-20 13:26
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлийг нийслэлийн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Агаарын бохирдолтой тэмцэх […]

covid19.jpg
2020-02-20 12:32
Эрүүл мэндийн яамнаас холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхдээ өчигдөр Завхан аймагт шижигтэй тохиолдол тусгаарлагдсан тухай мэдээллийг өглөө. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тухайн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд […]

umguulugch.png
2020-02-20 12:01
90 гаруй жилийн түүхтэй, 2300 орчим гишүүнтэй өмгөөлөгчдийн байгууллага тэднийхээ мэдлэг, чадвар, төлөвшилд анхаарах цаг болжээ. Иргэд эрх зүйн наад захын мэдлэггүйг далимдуулан зарим өмгөөлөгч тэдний зовлонгоор тоглож, улмаар шүүх эрх мэдэлд нөлөөлөхийг эрмэлзэх болсон нь ийн бичихэд хүргэв. Гэхдээ дээрх бусармаг үйлдэл хуулийг ягштал баримтлан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга өмгөөлөгч нарт хамаагүй гэдгийг […]

888-3-1024x592.jpg
2020-02-20 12:00
Коронавирусийн тархалтын оргил үеийг энэ сарын сүүл буюу сар шиний баярын өдрүүдтэй давхцаж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Иймд Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ нь гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэж болохоос өргөн хүрээнд золголт хийхгүй байхыг уриалж буй юм. Гэвч нийслэлд төдийгүй хөдөө орон […]

picture2_mirovye-ceny-na-z_353967_p0-1-1024x768.jpg
2020-02-20 11:37
Алтны үнэ нэг трой унц нь 1600 ам.доллароос дээшилж, 2013 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ. Алтны 4 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ лхагва гарагт Нью-Йоркийн “Comex” бирж дээр 0.4 хувиар нэмэгдэж, нэг трой унц нь 1610.5 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр алтны үнэ таван өдрийн арилжаа дараалан нэмэгдэж байна. Алтны үнэ хамгийн дээд цэгтээ […]