Алтны үнэ нэг трой унц нь 1600 ам.доллароос дээшилж, 2013 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ. Алтны 4 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ лхагва гарагт Нью-Йоркийн “Comex” бирж дээр 0.4 хувиар нэмэгдэж, нэг трой унц нь 1610.5 ам.долларт хүрсэн байна.
Ингэснээр алтны үнэ таван өдрийн арилжаа дараалан нэмэгдэж байна. Алтны үнэ хамгийн дээд цэгтээ нэг трой унц нь 1614.4 ам.долларт хүрсэн нь 2013 оны 3 дугаар сарын үзүүлэлттэй ижил байжээ.
Үнэт металлуудын үнэ өсөж байгаа нь коронавирусний дэгдэлт дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаатай холбоотой юм.
Монцамэ