Эрүүл мэндийн яамнаас холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхдээ өчигдөр Завхан аймагт шижигтэй тохиолдол тусгаарлагдсан тухай мэдээллийг өглөө.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тухайн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд өчигдөр аймгаас мэдээлснээр халуурсан, хатгаатай байгаа тул тусгаарлан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү ирүүлж байгаа. Автобусанд хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг ажиглалтад авч, биеэ хянах талаар зөвлөмж өгсөн.
ХӨСҮТ-д өчигдөр нэг тохиолдол тусгаарлагдаад байна. Тяньжинд сурдаг оюутан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирж, 19-нд эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан” гэлээ.