80540019_2734757396569893_5513215931783839744_o-1.jpg

2020-02-27 09:12
Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна. Өглөөний 07:00-8:00 цагийн байдлаар МҮОНРТ, Нисэх орчимд агаар цэвэр байна. Монгол газар, Толгойт, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Баянхошуу, 1-р хороолол зэрэг 10 байршилд агаарын чанарын индекс 57-74-ийг зааж агаар хэвийн байна. Агаарын чанарын индекс 51-100 байхыг хэвийн […]

e33303e8551438aa6c956711daf91fc8_x3.jpg

2020-02-27 09:03
Шинэ төрлийн коронавирусний тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор Япон Улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллаж байна. Япон Улсад байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах Дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу. Токио дахь Элчин сайдын яам: 03-3469-2179, 03-3469-2195, 03-3469-2091, […]

77-768x509-2-1-1.jpg

2020-02-27 08:55
 – Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна – НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ 10:00 цагт: НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899

05-15.jpg

2020-02-27 08:47
Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Баруун аймгуудын нутгаар: Агaaрын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус […]

04-17.jpg

2020-02-27 08:40
Цагаан сарын баярын өдрүүдэд буюу битүүний өдрөөс шинийн гуравныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм. Гэхдээ Нийслэлийн нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цаг хүртэл, үдээс хойш 17.00-21.00 цаг хүртэл нийтэд үйлчилнэ. Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд энэхүү […]

03-20.jpg

2020-02-27 08:35
Өчигдөр хуралдсан Нийслэлийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Улс хоорондын автозам зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах […]

02-23.jpg

2020-02-27 08:32
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.02.27) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд […]

01-24.jpg

2020-02-27 08:28
АНУ-ын Төрийн департмент шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлтэй бүс болж байгаа Иран, Итали, Монгол Улсад зорчихгүй байхыг  өөрийн орны  иргэдэд зориулан зөвлөсөн байна. Өчигдөр тараагдсан зөвлөмжид АНУ эрх баригчид  Иран, Италийг эрсдэл өндөртэй хэмээн тодорхойлоод, онцын шаардлагагүй бол Монгол Улсад ч зорчихгүй байхыг сануулжээ. Үүнийгээ хөрш орон БНХАУ-д Covid-19 вирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан тайлбарласан байна. Эх сурвалж: Reuters