АНУ-ын Төрийн департмент шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлтэй бүс болж байгаа Иран, Итали, Монгол Улсад зорчихгүй байхыг өөрийн орны иргэдэд зориулан зөвлөсөн байна. Өчигдөр тараагдсан зөвлөмжид АНУ эрх баригчид Иран, Италийг эрсдэл өндөртэй хэмээн тодорхойлоод, онцын шаардлагагүй бол Монгол Улсад ч зорчихгүй байхыг сануулжээ.
Үүнийгээ хөрш орон БНХАУ-д Covid-19 вирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан тайлбарласан байна.
Эх сурвалж: Reuters