Цагаан сарын баярын өдрүүдэд буюу битүүний өдрөөс шинийн гуравныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм.
Гэхдээ Нийслэлийн нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цаг хүртэл, үдээс хойш 17.00-21.00 цаг хүртэл нийтэд үйлчилнэ.
Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд энэхүү хязгаарлалт гуравдугаар сарын 3-ны Даваа гаригийн өглөөний 08.00 цаг хүртэл үргэлжилнэ.