Нийслэлийн агаар хэвийн байна

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна. Өглөөний 07:00-8:00 цагийн байдлаар МҮОНРТ, Нисэх орчимд агаар цэвэр байна.

Монгол газар, Толгойт, Амгалан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Баянхошуу, 1-р хороолол зэрэг 10 байршилд агаарын чанарын индекс 57-74-ийг зааж агаар хэвийн байна.

Агаарын чанарын индекс 51-100 байхыг хэвийн гэж үздэг. Энэ нь агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай аж.

agaar.m

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн