05-12.jpg

2020-02-23 18:00
 Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан […]

B.jpg

2020-02-23 17:19
БНСУ-д Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар онц байдал зарлажээ. Вирусын Голомтод тооцогдож байгаа  Тэгү хотыг “тусгай бүс” хэмээн зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар Дэгүгийн гудамжууд эл хуль болж, иргэд хөл хорионы эхний алхамуудыг хийж эхэлжээ. Мөн хотын ойролцоох цэргийн баазуудыг хаасан байна.  Тус хотыг шашны бүлэглэлийн 9000 орчим […]

01-20.jpg

2020-02-23 17:08
Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг өчигдөр нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Ийнхүү хоёрдугаар сарын 24, 25 , 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосноор үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад үйлчлэх “Тусгай үйлчилгээний автобус”-ыг дараах найман чиглэлээр явуулахаар болжээ. Тус автобусаар зорчихдоо алба хаагчид ажлын […]

02-20.jpg

2020-02-23 16:45
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Бор гүвээ 5 дугаар баг 34-р точка гэх газар иргэн С нь Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрсөн гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, мөсөнд цөмөрсөн тээврийн хэрэгслийг гаргаж тухайн иргэнд хүлээлгэн өглөө. Иймд иргэд та бүхэнд цаг хожих, зам товчлох нэрийдлээр гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, […]

03-17.jpg

2020-02-23 16:41
Жил бүр улсын хэмжээнд цэргийн албаны бүртгэл хийдэг. Уг бүртгэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрийг дуустал зохион байгуулсан ч нийслэлийн хэмжээнд бүртгэл 100 хувьд хүрээгүй. Иймээс ирэх гуравдугаар сарын 5-15-ний өдрүүдэд цэргийн штабуудад цэргийн бүртгэлийг торгуульгүйгээр хийхээр болсон тул заасан хугацаанаасаа хэтрэхгүй байхыг сануулж байна. Цэргийн бүртгэл: Баянгол дүүрэг- 91.8 хувь Баянзүрх […]

04-14.jpg

2020-02-23 16:13
XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийг угтан Гандантэгчэнлин хийдэд бүтүүний орой ном хурдаг уламжлалтай. Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл хурдаг Цэдэр номыг жилдээ ганц удаа уншдаг ажээ. Энэ нь Цэдэр Лхам бурхан ертөнцийг эргэж байна гэж үздэг түүхтэй учраас тухайн өдөр тахиж байгаа хэрэг юм байна. Энэ […]

05-11.jpg

2020-02-23 12:44
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 2457 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 78647-д хүрсэн бол 22758 хүн эдгэрчээ.

04-13.jpg

2020-02-23 12:12
ХӨСҮТ-өөс ойрын хугацаанд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө. Хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д  тусгаарлагдсан 2 тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирус илрээгүй, Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Хяналтын хугацаа дуусаж байгаа Хоёрдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д зургаан тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний хариу маргааш гарна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн […]

03-16.jpg

2020-02-23 11:52
Хөвсгөл аймгаас Увс аймагт цэргийн алба хааж байгаа залуус  давсны уурхайд хууль бусаар тэсэлгээ хийсэн Монгол Улсын зургаан иргэнийг илрүүлсэн байна. Иргэд Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсэг, хилийн … дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 0.5 км-т Шүдэн уулын давсны уурхайд гар аргаар давс олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. Хөвсгөл […]

02-19.jpg

2020-02-23 11:47
БНСУ-д нэг өдрийн дотор шинэ төрлийн коронавирусний халдварын 123 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 556 болж нэмэгджээ. БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /KCDC/ мэдээлснээр, Дэгү хотод 93 шинэ тохиолдол, Кёнсан-Пукто мужид 20, үлдсэн нь тус улсын янз бүрийн бүс нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан дөрвөн хүн […]