Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг өчигдөр нийслэлийн Онцгой комиссоос гаргасан.
Ийнхүү хоёрдугаар сарын 24, 25 , 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосноор үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад үйлчлэх “Тусгай үйлчилгээний автобус”-ыг дараах найман чиглэлээр явуулахаар болжээ.
Тус автобусаар зорчихдоо алба хаагчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.