БНСУ-д Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар онц байдал зарлажээ.
Вирусын Голомтод тооцогдож байгаа Тэгү хотыг “тусгай бүс” хэмээн зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар Дэгүгийн гудамжууд эл хуль болж, иргэд хөл хорионы эхний алхамуудыг хийж эхэлжээ. Мөн хотын ойролцоох цэргийн баазуудыг хаасан байна.
Тус хотыг шашны бүлэглэлийн 9000 орчим гишүүнийг өөрсдийгөө хорио цээрийн дэглэмд хамруул хэмээн мэдэгдсэний дараа Солонгосын эрх баригчид коронавирусын халуун цэг хэмээн тооцож эхлээд байна. БНСУ-д Covid-19 вирусын халвар авсан хүний тоо өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 602-т хүрч, таван хүн нас бараад байна.