Жил бүр улсын хэмжээнд цэргийн албаны бүртгэл хийдэг. Уг бүртгэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрийг дуустал зохион байгуулсан ч нийслэлийн хэмжээнд бүртгэл 100 хувьд хүрээгүй. Иймээс ирэх гуравдугаар сарын 5-15-ний өдрүүдэд цэргийн штабуудад цэргийн бүртгэлийг торгуульгүйгээр хийхээр болсон тул заасан хугацаанаасаа хэтрэхгүй байхыг сануулж байна.
Цэргийн бүртгэл:
Баянгол дүүрэг- 91.8 хувь
Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
Хан-Уул дүүрэг- 94.6хувь
Налайх дүүрэг- 95.9 хувь
Багануур дүүрэг- 97.6 хувь
Багахангай дүүрэг- 98.3 хувь